"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

Тавтай морилно уу

Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Aurum буюу үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Байгальд маш ховор тохиолдолд 6:8:12 ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр 1.1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Алт нь бүх металлууд дотроос хамгийн уян чанартай нь ба нэг грамм нь 1 квадрат метр талбай бүхий хавтанг үүсгэж чаддаг. Алтан ялтасыг тунгалаг болтол нь нимгэлэн давтаж болдог. Түүний нэвтрүүлэх өнгө нь ногоон-цэнхэр байдаг. Учир нь алт шар ба улаан өнгийг хүчтэйгээр ойлгодог. Ийм хагас тунгалаг ялтас хэт улаан туяаг мөн хүчтэй ойлгодог нь, түүнийг дулаанд тэсвэртэй хувцасны шилний хэт улаан туяаны хаалт болон сансрын хувцасны шилний нарнаас хамгаалах хаалт болгон ашиглагдах боломжийг олгодог. Алт нь дулааны болон цахилгаан сайн дамжуулахаас гадна, хэт улаан цацрагийг хүчтэй ойлгогч юм.

Алтны нягт нь 19.3 g/cm3. Харьцуулхад, хар тугалганых 11.34 g/cm3 бол, хамгийн өндөр нягттай элемент болох осмигийнх 22.588 ± 0.015 g/cm3 юм.

Геофизикийн соронзон хайгуул (Au)