Бид Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл-хайгуулын салбарт Геофизикийн мэргэжлийн ажил, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.

Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн Төмөр, Нүүрс, Алт-зэс, Цайр, Жонш зэрэг олон төрлийн ашигт малтмалууд дээр Геофизикийн эрэл-хайгуулын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Томоохон төсөл хөтөлбөрөөс дурьдвал; Австрали улсын хөрөнгө оруулалттай “Харанга Ресурс” компаний захиалгаар “Сэлэнгэ Төмрийн Хүдрийн” төслийн талбайд геофизикийн соронзон хайгуулын ажлыг мөн геологи-геофизикийн 3 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлалыг амжилттай зохиож захиалагч талд хүлээлгэн өгсөн.

Бид компаний 10н жилийн ойн хүрээнд шинээр дараах ажил, үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэхээр төлөвлөж, бэлтгэж ажиллаж байна.

Үүнд:

Агаарын Тандан Судлал

  • Агаарын Соронзон зураглал
  • Агаарын Гамма-Спектрометрийн зураглал
  • Агаарын Топо-Геодезийн зураглал
  • Агаараас Фото зураг авах гэх мэт

Геофизикийн Өгөгдөл Боловсруулах, Засварлах

  • Соронзон болон гравиметрийн 3 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлал зохиох, 2 хэмжээст зүсэлтийн үр дүн
  • Цахилгаан 3 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлал зохиох, 2 хэмжээст зүсэлтийн үр дүн