"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

Тавтай морилно уу

Манай компаний зүгээс 10н жилийн ойн хүрээнд геофизикийн соронзон 3 хэмжээст загварчлал зохиох ажлыг бүрэн эхээр нь та бүхэнд танилцуулж байна. Алтны өндөр агууламжтай хайгуулын талбайд хийж гүйцэтгэсэн 3 хэмжээст загвар 2012 он. Зохиогч: М.Ариунтөгс/геофизикч

Гравиметр болон соронзонгийн 3 хэмжээст загварчлалд соронзон зураглалын ажлын анхдагч тоон өгөгдлүүдийг ашиглах ба тэдгээрт суурилсан гажил үүсгэгч биетүүдийн байрлалын элемент, гажлын унал сунал, хэлбэр дүрс, хэмжээ зэргийг урьдчилан тооцооллох нь цаашидын геологи, эрэл-хайгуулын судалгааны ажилд чухал үр дүнтэй.

Дасгал 1. Газрын гадаргуугаас хэдэн зуун арван метрийн гүнд тасралтгүй үргэлжилэх босоодуу хэлбэртэй геологийн биетийн бүтэц нь өөр хоорондоо харилцан хамааралгүй болох нь загварчлалын үр дүнгээс ажиглагдах бөгөөд соронзон мэдрэгчийн >0.1 Си нэгжийн тоон утгатай хэсэгт алтны өндөр агууламж давхцаж байна. Инверсилэх процесс нь дангаараа асуудлын шийдэл болж чадахгүй тул өөр нэг геологийн арга аргачлалтай хослуулж судлах явдал нь нэн чухал.

Дасгал 2. Геологийн гажил үүсгэгч босоодуу хэлбэртэй биетийг хөндлөн зүсч 2 хэмжээст зүсэлтийн шугамууд зохиосон. Соронзон мэдрэгчийн >0.1 Си нэгжид алтны өндөр агууламжтай хэсэг хамаарах ба <0.01 Си нэгжийн тоон утгатай хэсэгт гүний чулуулаг болох андазит, базальт давхцана. Талбайд тархсан чулуулгийн соронзон физик шинж чанар болон соронзон мэдрэгчийн тоон үзүүлэлт харьцангуй бага байна.