"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

Тавтай морилно уу

Нүүрс (coal) нь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг өнгөтэй члуу юм. Нүүрс нь дээд ургамалын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана.

Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана. Нүүрс нь Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд бөгөөд мөн нүүрстөрөгчийн давхар исэлийн гол үүсвэр болж байна. СО2 нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үзэж байна.

Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна. Монгол орон нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд одоогоор таамаг нөөц 162 тэрбум тонноор үнэлэгдэж байна.

Геофизикийн гравиметр болон соронзон хайгуул (Нүүрс)