"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

Тавтай морилно уу

Төмөр (ferrum) нь Fe химийн тэмдэг, 26 атомын дугаар бүхий химийн элемент. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархсан металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг. Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно.

Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах нь байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.

Физик шинж: Мөнгөлөг цагаан өнгөтэй. Нягт нь 7,85г\см3,хайлах температур нь1539oС байна. Төмөр соронзонд татагдах чанартай байдгаараа бусад металлуудаас онцлог байдаг.

Төмрийг ихэвчлэн хайлш\ган,ширэм\байдлаар машин техникийн эд анги хийхэд хэрэглэнэ.Төмрийн сульфатын талст гидрат\FeSO4.2H2O\-г модыг ялзрахаас хамгаалж модонд шингээж хэрэглэдэг.

Геофизикийн соронзон хайгуул (3 хэмжээст соронзон загвар)