"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

manmmgl@gmail.com, (976) 9889-8120

Геофизикийн хайгуул, судалгааны ажлуудыг үйлдвэрлэлийн геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл-хайгуулын салбарт өргөнөөр хэрэглэх, ашиглах явдал нь нэн чухал ач холбогдолтой юм.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Газрын болон агаарын соронзон зураглал
  • Гравиметрийн хайгуул, судалгаа
  • Спектрометрийн хайгуул, судалгаа
  • Цахилгаан хайгуул

Инженер геологийн судалгаа:

  • Цэвэр усны хайгуул, судалгаа
  • Гео-экологи, хүрээлэн буй орчны судалгаа
  • Топо-геодезийн зураглал

Хүрээлэн буй орчны судалгаа. 2021 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын дийлэнх буюу ихэнх хувь нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна.

Тэдгээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, орчны бохирдол зэрэг нь эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж байгаа тул, цаашид Улаанбаатар хотод, мөн хүн ам ихээр төвөлөрсөн хот суурин газруудад орчны болон өнгөн хөрсний бохирдлын судалгааг жил бүр тогтмол хийж гүйцэтгэж байх нь эрүүл ахуйд нэн чухал юм.

Ингэснээр бид орчны болон өнгөн хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх бүрэн боломж бололцоотой болно.

Зөөврийн гар спектрометр Rs 125, U, Th, K тодорхойлох багаж

Цэвэр усны хайгуул, судалгаа. Өнөө цагт Монгол орны хэмжээнд ундны ус нь нэн хомсдолтой байгаа бөгөөд цаашид бид цэвэр болон газрын доорх усыг зөв зохистой хэрэглэх нь нэн чухал асуудал болоод байна.

Манай орны хувьд уул уурхай, газар тариалангийн усалгаанд, мөн томоохон аж ахуйн үйлдвэрлэлийн усны хэрэглээг хангахын тулд газрын доорх усны эх үүсвэрүүдийг ашиглаж байгаа болно.

Геофизикийн цахилгаан хайгуулын босоо бүсчлэлийн судалгаа (GDD Equipment’s)