Бидний тухайд

Компанийн Товч Танилцуулга

Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл–хайгуулын салбарт мэргэжлийн геофизикийн ажил үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.

Захиалагчийн, захиалгын дагуу олон төрлийн ашигт малтмалууд дээр геофизикийн иж бүрэн хайгуул, судалгаа болон геофизикийн өгөгдөл боловсруулах, загварчлах зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж, захиалагчдад геофизикийн мэдээллийг хүлээлгэн өгсөөр байна.

Манай компани нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай олборлолт болон хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд дараах үйлчилгээг санал болгож байна.

Үүнд:

  • Геологийн судалгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
  • Геофизикийн хайгуул, судалгаа, зөвлөх үйлчилгээ
  • Геодезийн судалгаа, ажил үйлчилгээ гэх мэт

Мөн бид геологи, гидрогеологи, геофизик, геодезийн судалгаанд АНУ, Канад, Франц, Герман, Хятад зэрэг улс оронд үйлдвэрлэгдсэн орчин үеийн дэвшилтэд техник технологиудыг ашигладаг бөгөөд геофизикийн өгөгдөл боловсруулах, тайлбарлах, загварчлах зэрэг ажилд албан ёсны эрхтэй (лицензтэй), дэлхийд тэргүүлэгч орны программ хангамжуудыг ашигладаг.