"ЭМ ЭЙ ЭН ЭМ" ХХК

Геофизикийн Зөвлөх Үйлчилгээ

manmmgl@gmail.com, (976) 9889-8120
By - manmllc

Тавтай морилно уу

Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл-хайгуулын салбарт “Геофизикийн Мэргэжлийн Ажил Үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр 2010 онд анх үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай нилээд олон аж ахуйн нэгжүүдийн Төмөр, Нүүрс, Алт, Зэс, Цайр, Жонш зэрэг олон төрлийн ашигт малтмалууд дээр геофизикийн иж бүрэн хайгуул, судалгааны ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал: Австрали улсын хөрөнгө оруулалттай “Харанга” болон “Вояжер Ресурс” зэрэг компаниудын, “Сэлэнгэ Төмрийн Хүдрийн” хайгуул, “Хонгор Зэс-алтны” хайгуулын талбай тус бүр дээр геофизикийн соронзон зураглал болон геологи-геофизикийн 3 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлал зохиох ажлуудыг амжилттай хийж, захиалагч талуудад геофизикийн мэдээллүүдийг хүлээлгэн өгсөн.

Мөн бид “Логантек” групптэй хамтран Fixed and moving Loop TEM буюу Электромагнетикийн судалгааны ажлыг Өмнөговь аймгийн Гурван-тэс сумын нутаг дэвсгэрт орших “Тамгат” нэртэй ашиглалтын талбайд ноён “David Johnson” – ны удирдлаган доор амжилттай хийж гүйцэтгэсэн ба АНУ – д үйлдвэрлэсэн “Zonge” фирмийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашигласан.

Leave a Reply

Your email address will not be published.
*
*