Бидний үйлчилгээ

Бидний үйлчилгээ

Манай компани нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд дараах үйлчилгээг санал болгож байна.

Үүнд:

  • Геологийн судалгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа
  • Геофизикийн хайгуул, судалгаа, зөвлөх үйлчилгээ
  • Геодезийн судалгаа, ажил үйлчилгээ

Мөн бид геологи, гидрогеологи, геофизик, геодезийн судалгаанд АНУ, Канад, Франц, Герман, Хятад зэрэг улс оронд үйлдвэрлэгдсэн орчин үеийн дэвшилтэд техник технологиудыг ашигладаг бөгөөд геологийн өгөгдөл боловсруулах, тайлбарлах, загварчлах зэрэг ажлуудад албан ёсны эрхтэй, лицензтэй дэлхийд тэргүүлэгч орны программ хангамжуудыг хэрэглэдэг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Ашигт малтмалын хайгуул, судалгаа (Mineral exploration)
  • Усны хайгуул, судалгаа (Water exploration)
  • Хүндийн хүчний орны судалгаа (Land Gravity survey)
  • Хүрээлэн буй орчин ба инженер геотехникийн судалгаа (Environment and geotechnical engineering services)
  • Геологийн өгөгдөл боловсруулах, тайлбарлах, загварчлах (Geological and geophysical data processing, modelling, interpretation QA/QC)

Үйлдвэрлэл болон хэрэглээний геофизик: Геофизикийн хайгуул, судалгааны ажлуудыг үйлдвэрлэлийн геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл – хайгуулын салбарт өргөнөөр хэрэглэх, ашиглах явдал нь орчин үед нэн чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд “Агаарын Дрон” ашиглан геофизикийн соронзон хайгуулыг хийж гүйцэтгэснээр цаг хугацааг хэмнэж, хайгуулын салбарт нэгэн дэвшилтэд алхам болоод байгаа билээ.

Инверси ба загварчлал: Геологи, геофизикийн гажил үүсгэгч биетийн гол хүчин зүйлүүд нь чулуулгийн физик шинж чанар бөгөөд хувирал, эрдсийн мөхлөг, тэдгээрийн ширхгийн тоон үзүүлэлт зэрэг юм. Хүдэр агуулагч биетийн байрлалын элементүүд, цэгүүдийн хянагч бүс, загварын норм зэрэг нь инверсилэх процессын гол хүч нь болдог.

Tags:

No Responses

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *