15 ЖИЛИЙН ОЙ
Манай Хуудсанд Тавтай Морилно Уу

www.manm.mn

Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуулын салбарт “Мэргэжлийн Геофизикийн Ажил Үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм.

Инженер техникийн ажилчид нь 2005 оноос эхлэн Монгол орны хэмжээнд судлагдсан олон төрлийн ашигт малтмалын хайгуул дээр ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай болно. Геофизикийн судалгаанд болон өгөгдөл боловсруулалтад дэлхийн геологи, уул уурхайн тэргүүлэгч улс орнуудын хэрэглэдэг, ашигладаг албан ёсны эрхтэй (лицензтэй) программ хангамжуудын тусламжтайгаар геологи-геофизикийн 1D болон 2D, 3D загварчлал зохиох зэрэг ажлуудыг олон улсын стандартын дагуу, тэдгээрийн шаардлагад нийцэхүйц чанарын түвшинд, түргэн шуурхай хийж гүйцэтгэж захиалагч нарт үр дүнгийн мэдээллүүдийг хүлээлгэн өгсөн.

Бидний зүгээс санал болгож мэргэжлийн ажил үйлчилгээ:

Үүнд:

  • Геофизикийн хайгуул, судалгаа
  • Геофизикийн өгөгдлийг боловсруулах, тайлбарлах, загварчлах үйлчилгээ
  • Инженер геофизик болон уст цэг тогтоох судалгааны ажил

Геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуулд геофизикийн арга аргачлалуудыг өргөнөөр хэрэглэх, ашиглах явдал нь орчин цаг үед нэн чухал ач холбогдолтой юм.