Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуулын салбарт “Мэргэжлийн Геофизикийн Ажил Үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Инженер техникийн ажилчид нь 2005 оноос эхлэн Монгол орны хэмжээнд судлагдсан олон төрлийн ашигт малтмалын хайгуул, судалгаа, шинжилгээний ажлууд дээр ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай.

Геофизикийн өгөгдөл боловсруулалтад дэлхийн геологи, уул уурхайн тэргүүлэгч улс орнуудын хэрэглэдэг, ашигладаг албан ёсны эрхтэй (лицензтэй) программ хангамжуудын тусламжтайгаар геологи-геофизикийн 1D болон 2D, 3D инверсийн урвуу хувиргалтын загварчлал зохиох зэрэг ажлуудыг олон улсын стандартын дагуу, тэдгээрийн шаардлагад нийцэхүйц чанарын түвшинд, түргэн шуурхай хийж гүйцэтгэж захиалагч нарт үр дүнгийн мэдээллүүдийг хүлээлгэн өгсөн.

Геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуулд геофизикийн арга аргачлалуудыг өргөнөөр хэрэглэх, ашиглах явдал нь орчин цаг үед нэн чухал ач холбогдолтой.