Газар доорх ус бүрэлдэхэд чулуулгийн ус нэвтрүүлэх ба шингээх чанар ихээхэн ач холбогдолтой юм. Газар доорх усыг байрлалаар нь тохош ус буюу ус агуулагч үеийн дотор тохиолдох ус үл нэвтрүүлэгч бага хэмжээний үеийн дээр оршиж байгаа линз хэлбэрийн ус, хөрсний ус буюу ус агуулагч үеийн дотор чөлөөтэй урсан хөдөлж байгаа ус, үе хоорондын даралттай ус (артезийн ус) буюу хотгор байрлалтай ус үл нэвтрүүлэгч 2 үеийн завсар орших ус агуулагч чулуулгийн дотор орших ус гэж ангилдаг.

Шлюмбержийн арга аргачлал ба төхөөрөмжийн хувьд: r₁=r₄=L-I, r₂=r₃=L+I Цэгэн үүсгүүрийн потенциалын томьёо нь дээд үеийн эсэргүүцэл, электродын хэмжээ, орчны заагийн байршлын гүн ба хоёр орчны хоорондох эсэргүүцлийн харьцааг холбож өгнө. Энэ илэрхийллийг дөрвөн элекродтой төхөөрөмжөөр хэмжсэн төлөөлөх эсэргүүцлийн хэлбэрт оруулахын тулд гүйдлийн С₁ ба С₂ электродуудын үүсгэсэн потенциалыг P₁ ба P₂ цэг дээр илэрхийлээд тэдгээрийн хоорондох потенциалын ялгаврыг тооцоолох шаардлагатай болно.
Төлөөлөх эсэргүүцлийн ойролцоо утгыг олох томьёо:

ОКМ Геосэкэр Мини Детектор нь Герман улсад үйлдвэрлэгдсэн, Шлюмбержийн арга аргачлал дээр суурилсан, геоэлектрик хэмжилтийн процедурыг ашиглан, газрын 100 метр хүртэлх гүнд хөрсний болон чулуулгуудын (тунамал хурдас) үе давхарга, давхарга дахь цэвэр болон ундны ус, ус чийг агуулсан элс, хайрга, цэвдэг, нүх, агуу зэргийг тогтоох боломжтой орчин үеийн геофизикийн геоцахилгаан эсэргүүцлийг хэмжигч багаж тоног төхөөрөмж юм.

Хамрах Хүрээ ба Ашиглалт
Газар тариалан, хүнс хөдөө аж ахуй
Байгаль орчин ба иргэний инженерчлэл
Барилга, зам гүүр, дэд бүтэц, бүтээн байгуулалт
Геологи, уул уурхай