Инженер Геофизик

Усны хайгуул


Газар доорх ус бүрэлдэхэд чулуулгийн ус нэвтрүүлэх ба шингээх чанар ихээхэн ач холбогдолтой юм. Чулуулгийг ус нэвтрэлтийн зэргээр нь хэд хэд ангилдаг.

Үүнд:

  • Ус сайн нэвтрүүлэгч. Элс, грави, гальк, ан цавжсан элсэн чулуу, конгломерат бусад хадан чулуулаг, ан цавжсан болон нүх сүв бүхий шохойн чулуу, доломит ба бусад уусдаг чулуулгууд
  • Ус бага зэрэг нэвтрүүлдэг чулуулаг. Элсэнцэр, хөнгөн шавранцар, лёсс, ялзраагүй торф ба бусад
  • Ус үл нэвтрүүлдэг буюу ус даадаг чулуулаг. Шавар, хүнд шавранцар, ялзарсан торф ба бусад

Газар доорх усыг гарал үүслээр нь 4 ангилна.

Үүнд:

  1. Инфильтрацийн буюу нэвчилтийн газар доорх ус нь газрын гадаргууд бууж буй атмосферийн хур тунадас газрын гадаргууд нэвчсэний үр дүнд үүсдэг.
  2. Конденсацийн газар доорх ус: Говь цөлийн бүсэнд хурдас чулуулгийн өнгөн хэсэгт уур байдалтай орших ус аятай нөхцөл бүрдэж орчны температур буурахад шингэн байдалд шилжин конденсацийн ус үүсгэнэ.
  3. Үлдэгдэл ус: Эртний далай тэнгисийн ёроолд хуримтлагдсан хурдас хатуурч нягтрахдаа ямар нэг хэмжээгээр анхдагч усаа хадгалж үлдэхэд тунамал чулуулагт хадгалагдан үлдсэн ус юм.
  4. Ювениль гаралтай газар доорх ус нь дэлхийн гүнд халуун хайлмаг бодисоос хийн байдалтай ялгарч гарах устөрөгч, хүчилтөрөгч магмын талсжилт явагдаж дуусахад газрын гадаргад ойртон ирж нэгдэхдээ ювениль гаралтай газрын доорх усыг үүсгэдэг.

Газар доорх усыг байрлалаар нь тохош ус буюу ус агуулагч үеийн дотор тохиолдох ус үл нэвтрүүлэгч бага хэмжээний үеийн дээр оршиж байгаа линз хэлбэрийн ус, хөрсний ус буюу ус агуулагч үеийн дотор чөлөөтэй урсан хөдөлж байгаа ус, үе хоорондын даралттай ус (артезийн ус) буюу хотгор байрлалтай ус үл нэвтрүүлэгч 2 үеийн завсар орших ус агуулагч чулуулгийн дотор орших ус гэж ангилна.

Геофизикийн арга аргачлал


Шлюмбержийн төхөөрөмжийн хувьд: r₁=r₄=L-I, r₂=r₃=L+I Цэгэн үүсгүүрийн потенциалын томьёо нь дээд үеийн эсэргүүцэл, электродын хэмжээ, орчны заагийн байршлын гүн ба хоёр орчны хоорондох эсэргүүцлийн харьцааг холбож өгнө. Энэ илэрхийллийг дөрвөн элекродтой төхөөрөмжөөр хэмжсэн төлөөлөх эсэргүүцлийн хэлбэрт оруулахын тулд гүйдлийн С₁ ба С₂ электродуудын үүсгэсэн потенциалыг P₁ ба P₂ цэг дээр илэрхийлээд тэдгээрийн хоорондох потенциалын ялгаврыг тооцоолох шаардлагатай болно.

Төлөөлөх эсэргүүцлийн ойролцоо утгыг олох томьёо:

Техник технологи


ОКМ Геосэкэр Мини Детектор нь Герман улсад үйлдвэрлэгдсэн, Шлюмбержийн арга аргачлал дээр суурилсан, геоэлектрик хэмжилтийн процедурыг ашиглан, газрын 100 метр хүртэлх гүнд хөрсний болон чулуулгуудын (тунамал хурдас) үе давхарга, давхарга дахь цэвэр болон ундны ус, ус чийг агуулсан элс, хайрга, цэвдэг, нүх, агуу зэргийг тогтоох боломжтой орчин үеийн геофизикийн геоцахилгаан эсэргүүцлийг хэмжигч багаж тоног төхөөрөмж юм.

Ашиглалт ба хамрах хүрээ

  • Геологи, уул уурхай
  • Газар тариалан, хүнс хөдөө аж ахуй
  • Барилга, зам гүүр, дэд бүтэц, бүтээн байгуулалт
  • Байгаль орчин ба иргэний инженерчлэл
Геосэкэр мини детектор багаж тоног төхөөрөмж

Өгөгдөл боловсруулах IX1D программ хангамж


INTERPEX нь геофизикийн өгөгдлийг боловсруулах, тайлбарлах, загварчлах зорилготой өндөр чадамжтай геофизикийн программ хангамж үйлдвэрлэгч АНУ–н компани юм. IX1D нь 1 хэмжээст тогтмол гүйдлийн (DC) эсэргүүцэл, өдөөгдсөн туйлшрал (IP) болон цахилгаан соронзон долгио (TDEM) зэргийг инверсилэх, загварчлах, боловсруулах программ хангамж юм. 

Эсэргүүцэл эсвэл эсэргүүцэл болон албадмал туйлшралын хэмжилтээр эсэргүүцэл нь ohm-m, туйлшрал нь msec тус тус илэрхийлэгддэг.

IX1D инверсийн урвуу хувиргалтын загварчлал зохиох программ хангамж нь босоо цахилгаан бүсчлэлээр хэмжсэн тогтмол гүйдлийн эсэргүүцэл эсвэл цахилгаан соронзон долгиогоор (TDEM) хэмжсэн соронзон орны өөрчлөлтөд харгалзах утгуудыг гүний эсэргүүцлийн 1D загварыг тодорхойлдог. IX1Dv2 программ хангамж нь Wenner, Schlumberger, Dipole-dipole, Pole-dipole болон Pole-pole зэрэг ихэнх тогтмол гүйдлийн (DC) эсэргүүцлийн тоон утгуудын 1 хэмжээст инверсийн урвуу хувиргалтын загварчлал руу тооцоолж ажилладаг.

Уст цэг тогтоох судалгааны ажил