Тавтай Морилно Уу
Монгол орны геологи, уул уурхай, ашигт малтмалын эрэл-хайгуулын салбарт “Мэргэжлийн Геофизикийн Ажил Үйлчилгээ” үзүүлэх чиглэлээр 2010 онд үүсгэн байгуулагдсан.
Манай компани нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн олон төрлийн ашигт малтмалууд дээр геофизикийн иж бүрэн хайгуул, судалгааны ажлуудыг амжилттай хийж захиалагч талуудад хайгуулын мэдээллүүдийг хүлээлгэн өгсөн.
Геофизикийн хайгуул, судалгааны ажилд АНУ болон Канад улсад үйлдвэрлэгдсэн олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн орчин үеийн дэвшилтэд техник технологиудыг ашигладаг ба геологийн тоон өгөгдөл боловсруулалтад албан ёсны эрхтэй, лицензтэй программ хангамжуудыг хэрэглэдэг.
I. Австрали улсын хөрөнгө оруулалттай “Харанга Айрон”, “Вояжер Гоулд” зэрэг компаниудын “Сэлэнгэ Төмрийн Хүдэр”, “Хонгор зэс-алтны” томоохон хайгуулын, ордын геофизикийн судалгааны ажлуудыг АНУ болон Канад улсад үйлдвэрлэсэн GEM, GDD фирмийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан 2010-2012 оны хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн.
II. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Тамгат нэртэй цул сульфидын хүдэржилттэй зэс-цайрын ордын ашиглалтын талбайд геофизикийн цооногийн болон гадаргуугийн электромагнетикийн судалгааны ажлуудыг ноён David M.Johnson-ын удирдлага дор АНУ-д үйлдвэрлэсэн Zonge фирмийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан 2016 онд амжилттай хийж гүйцэтгэсэн.
Бидэнтэй хамтарч ажилладаг харилцагч та бүхэнд баярлалаа.
Хүндэтгэсэн: “Эм Эй Эн Эм” ХХК
Дэлхийд өрсөлдөхүйц “Мэргэжлийн Геофизикийн Ажил Үйлчилгээ” үзүүлэх, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

MANM MONGOLIA LLC