Гамма спектрометрийн арга аргачлал, багаж тоног төхөөрөмж, техникийн үзүүлэлт
Гамма спектрометрийн хэмжилт хийх багаж нь хэмжигч, мэдрэгч детектор гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Сцинтилляцийн тоолуурыг ашиглаж байгаа нь илүү нарийвчлалтай юм. Энэ тоолуурыг гамма ба нейтрон идэвхижлийг хэмжихэд ашиглах ба цилиндр хэлбэртэй Na, CI-ын тунгалаг кристаллаар хийгдсэн байдаг. Энэ кристалл дотор цацраг туяа нэвтрэхэд гэрлийн гялбаа буюу фотон үүсдэг. Үүсч байгаа гэрлийн гялбааг цахилгаан гүйдэл болгох ба ингэхийн тулд тусгай зориулалтын гэрлийн электрон өсгөгч ашигладаг байна.
Гэрлийн электрон өсгөгч дотор ялтас хэлбэртэй катод байрлуулах ба гэрлийн гялбааг очиж мөргөхөд тэндээс электрон сугаран гардаг. Катодоос сугаран гарсан электроныг өсгөгч, өсгөн олшруулагч анодуудаар дамжуулан өсгөдөг. Тоолуурын гадна тал нь гэрлээс тусгаарлагч хар бүрхүүлэн гадаргатай байдаг.
Гамма спектрометрийн багажны бүртгэх зарчим нь гамма каротажийнхтай ижил төстэй бөгөөд ялгаа нь цацрагийн энергийг цахилгаан нэвчилт буюу мл вольтод шилжүүлж шилжүүлсэн мл вольтын хязгаарт гурван янзын цонх буюу бүртгэх хязгаар тохируулдаг. Гамма туяаны ихэнхийг ураны эгнээнд Висмут-214, торийн эгнээнд Таллийн-208-ийн задарлаас гардаг. Нэг электрон вольт гэдэг нь потенциалын ялгавар нэг байх үед электроны олж авах энергийн тоо хэмжээ.


Гамма цацрагийн энергийн цонхонд Калий-40 (1.46MeV), Висмут-214 (1.76MeV), Таллий-208 (2.62MeV) гэсэн 3 пикүүдийг тохируулан сонгож, секундад тоологдох гамма цацрагийн тоог зориулалтын зондоор тоолон хэмжих ба энэ гурван элементийн гамма цацрагийн нийлбэр нь нийт гамма цацрагийн идэвхижилтэй тэнцүү гэж үздэг.
Анхдагч ба задралын бүтээгдэхүүний хооронд жингийн харьцаа тэнцүү байх хуулийг үндэслэн цацраг идэвхит эгнээнд анхдагч уран-238, торий-232-ийн агуулгыг зааврын дагуу эталончилсон зондоор Висмут-214, Таллий-208-аас гаргах гамма цацрагаар тооцоолон гаргаж болох юм.
Features:
- High Sensitivity with large 2 x 2” NaI crystal 103 cm³ (6.3 in³)
- Lightweight 2 kg (including batteries)
- Easy to use, single button – Survey, scan, and assay modes of operation
- Assay mode readout in K%, U & Th ppm
- Auto-stabilising on naturally occurring radio elements
- Low power (4 x AA batteries) – typical 8–12 hour battery life at 20 °C
- No radioactive sources are required for proper operation
- 1024 channel spectrometer
- Energy Range 30 – 3000 keV
- Assay and survey modes with automatic recording of data
- On-the-fly Assay
- Auto-stabilising on naturally occurring radioelements
- Survey mode: counts in CPS from 0 to 65,535 and histogram chart
- Audio via speaker
- Variable audio threshold set point (proportional to count rate, internal sampling 20/second)
- Single button control
- Graphical display with white backlight and automatic dimming
- Internal Memory for more than 250,000 readings or 70 hours of readings
- Data Input & Output via USB or Wireless
- Includes RS-Analyst software
- Temperature Range -20 to +50 °C
- Size: 259 x 81 x 96 mm