Зөвлөх Үйлчилгээ

Ашигт малтмалын эрэл хайгуул


Ашигт малтмалын эрэл нь геологи хайгуулын цогцолбор судалгааны ажлын нэгэн хэсэг бөгөөд ашигт малтмалыг илрүүлж, хэтийн төлөвийн үнэлгээ өгөхөд чиглэсэн энэхүү судалгаа нь геологийн зураглал, ашигт малтмалын хайгуулын ажлаас судалгааны объект, эрлийн прогноз дэвшүүлэх хандлага, эрлийн судалгааны арга, аргачлалаараа ялгагдах өвөрмөц онцлогтой юм.

Аливаа төрлийн ашигт малтмал нь янз бүрийн геологийн үйл ажиллагааны үр дүнд үүсэн бүрэлдэхдээ гол төлөв газрын хэвлийн гүнд бий болдог бөгөөд энэ нь геологийн хөгжлийн дараагийн үед тектоникийн хөдөлгөөнөөр өргөгдөж, элэгдэл эвдрэлд автан газрын гадаргад ил гарах тохиолдолд байхад ийм үйлчлэлд автахгүйгээр гүндээ үлдэх нь бас цөөнгүй байдаг.

Геофизикийн тухайд:

  1. Чанарын тайлалт гэдэг нь  тухайн районд хийгдсэн геологи, геофизикийн материалыг ашиглан Геофизикийн хайгуулын ажлын үр дүнд гаргаж авсан изодинамийн карт буюу план зураг, гажлын графикийн хэлбэр дүрс, тэмдгийн өөрчлөлт төлөв шинжийг ашиглан гажил үүсгэж байгаа геологийн биетийн хэлбэр хэмжээ, сунал, унал, байрлалын элементүүдийг талбай хэмжээнд ерөнхий зүй тогтлын төсөөллийг урьдчилан үнэлэх асуудал юм.
  2. Тоон тайлалтыг хийхдээ аналитик томъёо, янз бүрийн график, палеток, номограмм, онолын муруй зэрэг олон загварчлалыг хэрэглэдэг.

Соронзон хайгуулиар шийдэж болохуйц геологи-геофизикийн томоохон асуудлууд


Соронзон хайгуулыг зөвхөн төмрийн хүдрийн ашигт малтмал төдийгүй полиметаллын, сульфидын, зэс-никелийн марганцын хүдрийн, боксит, алтны үндсэн болон шороон ордууд, цагаан алт, гянтболд гэх мэт, мөн кимберлитийн хоолой, алмаазын орд газар, хүрэн болон чулуун нүүрсний ордын судалгаанд өргөнөөр хэрэглэдэг.

Соронзон хайгуулын үр дүнгээр ашигт малтмал бүрэлдэх нөхцөл бүхий өөрчлөлтийг, хувирлын бүсийг, шилжилт болон томоохон хагарлуудыг, мөн хүдэр агуулагч хянагч бүсүүдийг судлах бөгөөд хүндийн хүчний орны судалгаа болон сейсмохайгуулын аргуудтай хослуулан инженер-геологийн дараахь томоохон асуудлуудыг шийдвэрлэх бүрэн бололцоотой юм.

Үүнд:

  • Геоструктурын бүтэц
  • Региональ структурын зураглал
  • Уулс хоорондын захын хотгорууд
  • Антиклинор, синклинор бүтэц
  • Хагарлын бүс, өргөгдлүүд
  • Талстлаг фундаментын тогтоцыг судлах

Геофизикийн (IP) үр дүн, тайлал ба загварчлал


Энэхүү тайланд 2D PD/DCIP болон DCIP–ийн хувиргалтын 2 хэмжээсийн загварчлалыг ашиглан X талбайд хийгдсэн Pole dipole–ийн хэмжилтээр олж тогтоосон үр дүнг хэлэлцэж тэдгээрийн хувьд ерөнхий дүгнэлт хийсэн. DCIP хэмжилтийн ажлын зорилго тухайн талбайн литологийн, хувирлын болон чулуулгуудын тархалтын бүтцийг хамруулсан ерөнхий геологийн зураглалыг гүйцэтгэж геологи-геофизикийн гажил үүсгэгч биетүүдийг олж тогтоох.

Pole dipole-ийн арга аргачлал нь газрын гүн рүү 0.45км-ээс илүү гүнд цахилгаан гүйдэлд үзүүлэх эсэргүүцлийн нарийн хэмжилтийг гүйцэтгэж 250-450м хүрээний гүнд туйлшрал /буюу эрдэсжилт/ байгаа эсэхийг тодорхой тогтоох боломжийг хангадаг 3 тооны өөр хоорондоо хамааралгүй тусгай багц мэдээллийг бүрдүүлэх боломжийг олгодог байна.

Уг хэмжилтийн ажлын хүрээнд 2,75км-ийн дагуу өөр хоорондоо 200-600м-ийн зайтай байрлах 3 тооны шугамаар нийт 8,25 шугаман км-ээр PD болон DCIP хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өгөгдөл боловсруулалтад GDD–ийн форматыг ашигласан бөгөөд Geosoft-ийн IPData функцийн тусламжтайгаар экспортлогдсон Res2DInv-ийн *dat файлаар инверсийн урвуу хувиргалтын бодолтыг хийж гүйцэтгэсэн.